ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХИЙГ “ДАЙНЫ” ҮЕД ГАЛЫН ШУГАМАА ОРХИЛОО ГЭЖ БУРУУТГАВ

Улс төр

Чөлөөнд суусан цэргийн албан хаагч, иргэн Б.Батбаяр нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж У.Хүрэлсүхийн үйлдлийг эрс буруушааж буйгаа илэрхийлэн өнөөдөр /2021.01.22/ Нийслэлийн Багануур дүүргийн төв талбай дээр нүцгэн суулт хийнэ гэнэ. Тэрбээр ажил, амьдралынхаа бүхий л цаг хугацааг цэрэг, армид хоёргүй сэтгэлээр зориулж ирсэн цэргийн хүн аж.

Аливаа "дайн"-ы хүнд нөхцөл байдалд галын фронтыг цэргийн удирдагч хүн орхиж явсан тохиолдол Монголын түүхэнд байдаггүй хэмээн иргэн Б.Батбаяр онцолж, ийн хурандаа У.Хүрэлсүхийг үйлдлийг эрс буруушааж "нүцгэн суулт" хийхээ мэдэгдэж байгаа юм байна. Б.Батбаяр нь өнөөдөр тус дүүргийн төв эмнэлэгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ жил 65 настай  ажээ.