ОУОХ-ны тэргүүн Томас Бах: Олимпийн наадам долдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ

Соёл урлаг, Спорт
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) -ны тэргүүн Томас Бах Токиогийн Олимпийн наадам энэ зун болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Одоогийн байдлаар бид Токио дахь Олимпийн наадам долдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ. "Б төлөвлөгөө" гэж байхгүй, бид олимпын наадмыг аюулгүй, амжилттай болгохын төлөө бүрэн хүчээрээ зүтгэж байна" гэж Киодо агентлагтай хийсэн онлайн ярилцлагадаа хэлжээ.
 
ОУОХ-ны тэргүүн Японд болох Олимпийн наадамд оролцох үзэгчдийн тоо цөөрч магадгүйг үгүйсгээгүй байна.
 
Өнгөрсөн жил зохион байгуулагдах ёстой байсан токиогийн олимп COVID-19 цартахлын улмаас наадмуудыг нэг жилээр хойшлуулж 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8 хүртэл явагдах ёстой.