ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН 29-НД БОЛНО

Улс төр

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр  Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл ирүүлжээ. Түүний дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны  нэгдүгээр сарын 29-ны өдөр хийхээр товлоод байна.