БАЙДЕНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ ҮЗЭГЧГҮЙ БОЛЛОО

Дэлхийн мэдээ
 
АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол үзэгчгүй, нам гүмхэн ямар ч баяр ёслол, нижигнэсэн алга ташилт, хот даяар багт наадам, хөл хөөрцөггүй даруухан нам гүм болж өнгөрлөө.
 
“Би бага Жозеф Робинетт Байден, АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг ичн сэтгэлээсээ гүйцэтгэж АНУ-ын Үндсэн хуулийг хадгалах хамгаалахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллахаа ёслол төгөлдөр тангараглаж байна. Бурхан бидэнд тусална” гэж Байден албан ёсоор уншлаа.
 
Байден амьдралдаа 13 ч ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэж байсан ч харамсалтай нь өөрийнх нь өмнөх шиг болсонгүй. Тэрээр Делавэр дэх гэрээсээ эхнэр охины хамтаар нийслэл рүү нууц замаар явж иржээ. Гараа тавьж тангараг өргөсөн библи нь уламжлал ёсоор гэр бүлд нь 1893 оноос хойш үе дамжин уламжлагдаж ирсэн Библи байлаа.
 
 
“Өнөөдөр Америкийн өдөр. Өнөөдөр ардчиллын өдөр. Итгэл найдвар, шинэчлэл, шийдлэлийн түүхэн өдөр” гэж Байден анхны албан ёсны үгээ эхэлсэн байна. Тэр хэлсэн үгэндээ “соёлжсон бус дайн” болох хоёр намын, консерватизм, либерализмын сөргөлдөөнийг эцэс болгохыг уриалсан байна. “Та бид америкийн хуваагдалгүй, айдасгүй, эв нэгдлийн итгэл найдварын гэрэл гэгээтэй, хайр, хүндэтгэлийн түүхийг хамтдаа бичих болно” гэжээ. Тэр бас “Энэ бол сайхан эх орон.та бид сайхан хүмүүс” гэхдээ “Зам урт, тийм амар биш. Олон зүйлийг өөрчлөх, эмчлэх, шинээр барих хэрэгтэй байна” гэжээ.
 
Байден цааш нь юун түрүү анхаарах зүйл бол коронавирусын халдварын тархалт, энэ гамшиг эх орны минь эрүүл мэндийн систем, эдийн засгийг сүйрүүлж, 403.5 мянган хүний амийг авч одлоо гээд нас барагсдын дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогсчээ.
 
Даруухан ёслол
 
Тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон нарлаг, жаахан салхитай байсан байна. Зочид, сэтгүүлчид амны хаалттай байсан бол эгэл америкчууд ёслолыг онлайнаар л үзэж байлаа.
 
Улаан банзал, цээжээ ил гаргаж үсээ улаанаар будсан дуучин Леди Гагаг Төрийн дуулал дуулсан бол албан ёсны бус төрийн дуулал хэмээх “Энэ газар-чиний нутаг” дуугд Женнифер Лопес дуулжээ.
Америкийн түүхэнд 152 жилийн түүхнээ Дональд Трамв төрийн тэргүүний албаа хүлээлгэн өгөх, дараагийн хүн тангараг өргөх ёслолд Дональд Трамп биечлэн оролцсонгүй ёслол эхлэхийн өмнөхөн Флорида руу явсан байлаа.
 
Майк Пенс мөн дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Камала Харрист шилжүүлэн өглөө.
 
 
Тангараг өргөх ёслол “Нэгдсэн Америк” сэдвийн дор болж уламжлал ёсоор Арлингтоны үндэсний оршуулгын газар дахь Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөсөн. Энэ ёслолд Барак Обама, бага Жорж Буш, Билл Клинтон нар мөн оролцжээ.
 
Нийслэлд нам гүмхэн тайван, нийслэлийн төвөөр зорчигсод тангараг өргөх ёслолыг гудамжинд шууд дамжуулахыг сонсч, “Байден-Харрис” гэсэн бичгтэй малгай, цамц, тэдний хөргийг худалдаалж байлаа.
Энэ өдрүүдэд Колумба тойрогт, нийслэлд COVID-19-ийн хэдэн зуун тохиолдол бүртгэгдсээр байа. “Ерөнхийлөгчийн 59 дэх тангараг өргөх ёслол, COVID-19-ийн халдварын тархалт, эсэр­гүүц­лийн хөдөлгөөн өрнөж бол­зош­гүй зэрэг Нөхцөл бай­дал­тай хол­богдуулан америк­чуудыг Вашингтонд ирхэгүй байхыг уриалж байна” гэж Колумб тойр­гийн захирагч Мюриел Баузер, Мэрилэнд, Виржини муижйн амбан захирагч Ларри Хоган, Ральф Нортэм нар мэдэгджээ.
 
Нийслэл Вашингтонд бүрн хөл хорио тогтоож гудамжинд цэрэг цагдаагийн 25 мянган хүн эргүүл хийж байна. Бетонон бэхлэлт, тусгай техникүүд гудамжинд байрлуулан, зорчигчдыг нэг бүрчлэн шалгаж байжээ. Нэгдүгээр сарын 6-нд хоёр зуун жилийн түүхнээ анх удаа Капитол руу дайрсан үйл явдал болсноос ийнхүү аюулгүй байдлын албад бүрэн бэлэн байдалд орсон нь энэ.
 
Галт зэвсэгтэй явсан хоёр хүнийг Вашингтонд хууль сахиу­лагчид саатуулсан байна. Үймээн тарих санаархал байсан эсэ­хийг тодруулаагүй байгаа юм байна.
 
Тусгай ийм арга хэмжээ зөвхөн эгэл иргэдийн дунд явсангүй. Үндэсний гвардийн 12 дайчныг Холбооны мөрдөх товчооны хүсэлтээр албанаас чөлөөлсөн байна. Тэд тангараг өргөх ёслолын талаар олон нийтийн сүлжээнд таагүй зүйл бичсэн учраас хэт даврагсадтай холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэжээ.
 
Ийнхүү АНУ-ын 46 дахь ерөн­хийлөгч дөрвөн жил үр­гэлж­лэх бүрэн эрхээ хэрэг­цүүлж эхэллээ. Түүнэий амласнаар бол улс орон хэдийгээр коронавирустэй байгаа яч юун түрүү Мексикийн хил дээр цагаачдыг хориглосон хана барих ажлыг зогсоох, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрт АНУ эргэн орох зарлигт гарын үсэг зуржээ.
 
Энэ өдөр Жо Байден Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад АНУ эргэж орох талаарх хүсэлтээ уламжилсан захидал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн байна.
 
2021 оны нэгдүгээр сарын 22. Баасан. №007 (5412)
#МонголынМэдээСонин #Дэлхий