Газар шилгээж иргэдийг цочирдуулав

Нийгэм, Эдийн засаг

Э.БАТ-ЭРДЭНЭ

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумаас баруун урагш 34 километрийн зайд нэгдүгээр сарын 12-ны өглөө 05:00 цагт нийт зургаан удаагийн газар хөдлөл болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6.5 магнитуд, 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5.6 магнитудын газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөл нь Улаанбаатар хотын төвөөс 1.000 орчим км-ийн зайд болсон чичирхийлэл нь Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн байна. Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан зэргээр мэдрэгджээ.

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ. 

Одон орон, геофизикийн газрын хүрээлэнгээс газар хөдлөлийн бичил мужлалын зураг гэж гаргадаг юм байна. Энэ зураг нь олон жилийн статистик мэдээнд үндэслэн тухайн газар нутагт газар хөдлөх эрсдэл ямар байгаа магадлалыг харуулдаг аж. Улаанбаатар хот одоогийн байдлаар 8.0 хүртэлх магнитудын газар хөдлөлт болох магадлалтай гэсэн тооцоолол бий. Монголд 1905 онд Завхан, Хөвсгөл, Увс, Булганы нутгийг хамарсан урт цуурал үүсгэсэн 8.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүх бий. 370 км газар хагараад, цуурна гэхээр гамшигт үзэгдэл болж байсан гэсэн үг. Дараа нь 1957 онд газар хөдөлж, 250 км газар цууралт үүссэн. Газар хөдлөлтийн эрсдэл хохирол учруулахдаа өндөр байдаг. Тиймээс хотын төлөвлөлт, стандартын дагуу баригдаагүй барилга байгууламж их байвал гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр байна. 

 

Монгол улсын шадар сайдтай Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар цахимаар хурал хийхдээ цаг үеийн байдлыг танилцууллаа.

 

Өчигдөр буюу энэ сарын 12-ны шөнө үүрээр 5:35 цагт газар хөдлөлийн эхний чичиргээ Хөвсгөл аймгийн Ханх сумаас 34км зайд Долоон уул хэмээх газраас эхлэлтэй газар хөдлөл болсон. Газар хөдлөлийн төвийг газар дор 20-40 орчим км-ын гүнд байсан гэж бүртгэгдсэн тул түүний тархах хүч нь сул байжээ. Ард иргэдийн дунд мэдрэгдсэнээр 4 удаа гэж ойлгоод байгаа бол үндэсний одон орон судлалын зүгээс 6.5 магнитаар нийтдээ зургаан удаа мөн 4маганудаар арван дөрвөн удаа Хөвсгөл аймгийн бүс нутагт хөдөлжээ. Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага өчигдөр өглөөнөөс шуурхай ажиллаж хохирол, гэмтэл байгаа эсэхийг судалж байна. Хөвсгөл аймгийн онцгой байдлын албаныхан иргэдэд анхааруулга өгч, далай дээр явахгүй байх чиглэл өгөх хэрэгтэй байгаа талаар ОХУ-ын талаас анхааруулсан. Учир нь Хөвсгөл далайн гүнд газар хөдөлж хөлдсөн байсан мөс цуурсан, хөлдүү мөсний доогуур хагарал, далайн түрлэг хүчтэй болсон байх магадлал өндөр аж. Мэдээж өвөл мөс хөлдсөн байсан тул аюул нь арай бага. Хэрэв далай хөлдөөгүй байсан бол цунами үүсэхийг ч үгүйсгэхгүй талаар эх сурвалж онцлов. Ханхад Монгол Оросын иргэд олон оршин суудаг. Тэр ч утгаар цахим сүлжээнд Иркутск болон Ханх буюу далайн хойд эрэг дээр оршин суудаг иргэд далайгаар автомашинтай явахгүй байх талаар болгоомжилж байна.

Эхний тандалтын байдлыг танилцуулахад: Ханх сумын “Долоон уул Хачим”, Ренчинлүмбэ сумын “Жиглигын ам” орчимд 5:35 цагаас эхлэн 30 гаруй удаагийн давтамжтайгаар мэдрэгдсэн үүнд хамгийн хүчтэй нь 6.7 магнит гэж Ханх сумаас мэдээллээ. Газар хөдлөлийн төв бүсэд байсан айлын машин байрнаасаа 40 см хөдөлсөн Ханх сумын ойр орчимд маш олон удаагийн давтамж өгчээ. Мөн ЗДТГ, ЕБС-ийн хичээлийн байруудын хана цуурсан сумын онцгой комиссын барилга байгууламжид гэмтэл гарсан эсэхийг нягталж байгаа. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж тухайн барилга объектуудад үндсэн гэмтэл гарсан эсэхийг тогтооно.

Ренчинлүмбэ сумын “Жиглигийн ам” орчмын айлуудын цонх хагарч, гэрийн тавилгууд унасан зэргээс харахад хүчтэй газар хөдлөл болсон нь илт харагдлаа. Азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй юм.

Зэргэлдээх сумууд болох Ренчинлүмбэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Хатгал тосгонд газар хөдлөл хүчтэй мэдрэгдсэн ч Ханх сум шиг хохиролын үзэгдэл гараагүйтэй дотоод шалгалтууд сум тус бүрд явагдсан. Аймгийн төв болох Мөрөн суманд энгийн ажиглалтаар дөрвөн удаагийн давтамжтайгаар 5:35, 6:22, 7:14, 8:(минут тодорхойгүй) эдгээр цагуудад хүчтэй мэдрэгдсэн бол одон орон судлалын зүгээс зургаан удаа 6.5 магнитаар хөдөлсөн гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлсэн. Газар хөдлөлтийн аймгийн төвд хилийн цэргийн байр, гурилын үйлдвэрийн байр, цагдаагийн 47байр, 46байр, 47байр, 14байр, 15байр, 25байр, хаан банкны 25байр, эрүүл мэндийн газрын байр, шинэ мөрөн хороолол зэрэг эдгээр байруудад тандалт судалгаа хийлээ. Өмнө байсан суурь хагарлууд нэмж хагарсан, шинээр хагарч цав гарсан, шавар замаск ховхорсон барилгын засалт бол ийн нөлөөлсөн. Үндсэн цахилгаан дулааны шугамд гэмтэл аваагүй. Гэхдээ Мөрөн суманд гурван давхраас дээш давхартай 40 гаруй барилга байдаг. Эдгээр барилгуудыг мэргэжлийн хяналтын байгууллага улсын байцаагч нэг бүрчлэн шалгаж үнэлгээ хохирол түүний шалтгааныг тогтоож үндсэн барилгын суурьд хэрхэн нөлөөлсөн оршин суух үйл ажиллагаа явуулж болох эсэх асуудалд дүгнэлт гаргана. Томоохон худалдааны газрууд, хүнсний зах, зочид буудал, зоогийн газар, хүнсний үйлдвэрүүдийн хувьд ноцтой хохирол учраагүй зарим нэг хүнсний бөөний төвийн лангуун дээрх бараа нурж унасан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий тандалт урьдчилан сэргийлэх хяналтыг хийсэн архаг хууч өвчтэй 256 хүн нэгдсэн эмнэлэг дээр эмчлүүлж буй. Биеийн байдал илэрхүү хямарч тусламж авсан, амь нас нь эрстэж тусламж авсан нэг ч өвчтөн байхгүй хүмүүсийн дийлэнх нь дотор муухайрч толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Дулааны станц, ТӨҮГ, Эрчим хүч, ХУСУГ, Харилцаа холбооны салбаруудад онц ноцтой хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зүйл гараагүй ажээ. 

Иргэдийн хувьд ихээхэн сандрал айдаст автсан дахиад ийм зүйл гарах уу? Монгол улсын шадар сайдтай хийсэн цахим хурлаар одон орон судлалын төвийн мэргэжлийн хүмүүс хэлэхдээ 6.5 магнитаар дөрвөн удаа цохилтын хүч өгсөн дараад нь буураад 4 магнитаар арван дөрвөн удаа өгчээ. Чичирхийлэл гэдэг бол магнитын хүч одоогоор буураад хөдөлж байгаа гэхдээ энэ нь дахин цохилтын өндөр хэмжээний газар хөдлөл одоохондоо үүсэхгүй гэж хэлжээ. Дундговь аймгийн Дэрэн суманд (газар хөдлөлтийн бүс нутаг гэж үздэг) мөн Булган аймгийн Могод суманд, Сэлэнгэ аймагт энэ гурван газарт мэдрэгч тавьсан байдаг. Чичирхийлэл давалгаа үүссэн нөхцөлд 1-2 мунитад чичирхийлэл үүсэж эхэллээ гэдгийг мэдээлэх боломжтой. Ханх сумаас эхэлсэн 6.5 магнитын газар хөдлөлт нь Булган аймгийн Могод суманд байгаа мэдрэгчинд өртөөгүй байна. Энэхүү системийн хүчин чадал нь зөвхөн төрийн байгууллагын мэйл хаягаар чичиргээ үүсэх магадлалыг 1-2 минутад өгдөг. Нөгөө талаараа гэвэл иргэдэд дамжуулах боломж байхгүй учир үүнийг боловсронгуй болгож хөгжүүлэх шаардлагатай юм. Дэлхийн хэмжээнд Япон улс маш их газар хөдлөлт болдог далайн орон тиймээс иргэддээ чичиргээ эхэллээ гэдэг дохиог өгдөг системийг амжилттай бий болгож чаджээ.

 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн цаг үеийн мэдээллийг танилцууллаа. 

 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн бүх сумдад мэдрэгдсэн гэлээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ. Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй гэж иргэд шүүмжилсэн. Үүнд мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэдгийг тайлбарлалаа. Шадар сайдын зүгээс газар хөдлөлтийн хариу рага хэмжээний төлөвлөгөөний арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хөвсгөл аймаг, орон нутагт мэргэжлийн байгуулагууд бодит үнэлгээ, магадланг яаравчлан хийх, газар хөдлөлтийн талаар бодит, зөв мэдээллийг иргэдэд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.

 

Харин Нийслэлд...

 

Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан зэргээр мэдрэгджээ. Нийслэл хот газар хөдлөлийн 6-12 баллын бүсэд байрладаг байна 1,10-р хороолол. Зайсан яармаг, ногоон нуур, дөлгөөн нуур орчим 10- 12 балл, 3,4 болон 6 бичил хороолол нь 7 балл , 40-50 мянгат 8 баллд байдаг бол Сансар, Маахуур орчим нь хамгийн бага 5-6 баллд байдаг. Бидэнд аюул тохиолдвол гэр хороолол мэдээж эрсдэлгүй байх. Харин сансарын тунeль буюу БЗД-ийн хойд хэсэг Их засаг , Маахуур орчим нь эрсдэл баг гэж үздэг. Оросууд сансар жуков хавиар их байсан нь ийм л учиртай байж дээ. Зайсан яармаг, Туул голын сав газарт бол эрсдэл өндөр ажээ. 

Газар хөдлөлийн улмаас Тувад онц байдал тогтоолоо Орос-Монголын хилийн орчим газар хөдөлсний улмаас Тувагийн зургаан районд, нийслэл Кызылд онц байдал тогтоолоо гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Онцгой байдлын албаныхан одоо гэмтэж нэрвэгдсэн байгууламж, барилга байгаа эсэхийг судлан бүртгэж байгаа юм байна. Нэгдүгээр сарын 12-ны өглөөгүүр Монголын Ханх суурингаас 35 км-ийн зайд арван км-ийн гүнд 6.5 магнитудын хүчтэй түлхэлт болсон юм. Газар хөдөллийн чичирхийлэл Эрхүү болон монголын нийслэлд мэдрэгджээ. 

Газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй байгалийн үзэгдэл.

Хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжид эвдрэл гэмтэл гарсан эсэх талаар болон улсын хэмжээнд ашиглагдаж буй барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал дараах тайлбарыг өглөө. “Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Жилд 1,000-1,500 барилга шинээр ашиглалтад ордог. 1970 оноос өмнө буюу газар хөдлөлийн бат бэхийн норм норматив гараагүй байхад баригдсан барилгууд бий. Улаанбаатар хотод буй барилгуудын 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь газар хөдлөлийн бат бэхийн норм батлагдаагүй байх үед баригдсан. Газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт их буюу 16.6 хувь, Улаанбаатар хотод 2.1 хувь байна. 2016-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага газар хөдлөлтийн тэсвэргүй 3,820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Буулгах, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтээ гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Бусад аймагт барилгад эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ үзлэг шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотод мөн ажлын хэсэг гарч, үзлэг хийж байгаа” гэлээ. Түүнчлэн шинээр ашиглалтад орж буй барилгуудад газар хөдлөлийн тэсвэржилтийг хэрхэн шалгадаг талаар тодруулахад МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал “Манай улсад барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой төлөвлөлтийн хоёр норм байдаг. Ашиглагдаж буй барилга байгууламжийн газар хөдлөлийн бат бэхийг шалгах дөрвөн аргачлал бий. Тухайн барилга газар хөдлөлийн хэдэн баллын бүсэд баригдаж байгаагаас шалтгаалан зураг төслийг боловсруулдаг. Мэргэжлийн хяналтаас шалгахдаа зураг төсөл нь норм дүрмийн дагуу хийгдэж үү, барилга зургийн дагуу баригдаж байна уу гэдгийг л шалгадаг” гэв. 

 

Хүчтэй газар хөдлөлтийг богино хугацаанд сануулах боломж хэр байсан талаар ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбарлалаа. 

 

Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлийг урьдчилж таамаглаад хэлэх түвшинд хүрээгүй. Харин болчихсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бий гэдгийг тэрбээр онцлов. Мөн “Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем байгуулсан ба тэр нь ажиллаж байгаа. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөл болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Өөрөөр хэлбэл систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн тохиолдолд дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. Урьдчилан таамаглах чиглэлээр бид олон улсын эрдэмтэдтэй хамтраад хийх гэж оролдож байгаа. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн судлаачид хэлж чаддаг болно. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэлээ.

Малчдын хувьд бугын сүрэг, зэрлэг амьтад айлын хотонд ойртож, малтай нийлсэн тухай мэдээллийг оруулав. Амьтад үнэхээр гамшгийг урьдчилж мэддэг эсэх, мэдэрдэг бол ямар хариу үйлдэл үзүүлдэг талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад “Гамшгийн үед ан амьтад болон тэжээвэр амьтдын гаргах хариу үйлдлийг судлаачид л сайн мэднэ” гэв. Мөн Амьтан судлаач Батсайханаас тодруулахад “Монголд ан амьтдын зан ааш, хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй л болов уу. Миний эргэн тойрны судлаачдын хүрээлэлд лав тийм мэргэжилтэн байхгүй. Тэгэхээр манайд байгалийн гамшигт зэрлэг амьтдын үзүүлэх хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй, зөвхөн малчдын туршлага ажиглалтаас үүссэн мэдээлэл л байдаг бололтой.