Оросын "АвтоВАЗ" компанийн борлуулалт гурав дахин буурлаа

Дэлхийн мэдээ

Оросын автомашин үйлдвэрлэгч ”АвтоВАЗ” компанийн борлуулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард гурав дахин буурсан байна. 2020 оны дөрөвдүгээр сард 10 055 машин зарсан нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,2 дахин бага үзүүлэлт боллоо хэмээн “Автобаз” мэдээллээ.

Европын бизнесүүдийн ассоциацийн мэдээгээр өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “АвтоВАЗ” 32316 машин борлуулж байжээ.

“АвтоВАЗ” компанийн мэдээгээр борлуулалтыг нарийвчлан үзвэл топ борлуулалттай гурван маркаар Niva /659 ширхэг/, Lada Granta /3058 ширхэг/ Lada Vesta /2913 ширхэг/, Largus /1286 ширхэг/ зарагджээ. Харин 659 ширхэг Niva борлогджээ.

"Энэ хүнд цаг үед бид борлуулалтын шинэ суваг нээх, хэрэглэгчидтэйгээ харилцах өөр арга барилыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн Оросын хотуудад байдаг манай дилерийн газрууд хөл хорионы дэглэмийг чанд сахин үйл ажиллагаагаа нээгээд байна. Хөл хорионы дэглэм удаан хугацаанд хүчин төгөлдөр байж магадгүйг бодолцон бид өнгөрсөн дөрөвдүгээр сард борлуулалтын онлайн үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Манай дилерүүдийн хүчин зүтгэлээр борлуулалтын түвшин гайгүй байна” хэмээн “АвтоВАЗ” компанийн Борлуулалт, маркетинг хариуцсан дэд Ерөнхийлөгч Оливье Морне хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ