Улсын хэмжээнд долоо хоногийн хугацаанд 239 ослын дуудлага бүртгэгдсэний 63 нь гал түймэр байна

Нийгэм, Эдийн засаг

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 239 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүний 166 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн иргэн нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.