Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Шальке 04 багийн хамгаалагч асан Хианник Камбаг автомашины ослоор нас барсан гэж мэдэгдэж байсан ч тэрбээр дөрвөн жилийн дараа эсэн мэнд гарч ирсэн байна. Конго хамгаалагч дэлхийн шилдэг хаалгачдын нэг Мануэль Нойертой Шальке 04 багт хамт тоглож байсан бөгөөд түүнийг 2016 оны нэгдүгээр сард Конго улсад автомашины улмаас нас барсан гэж мэдэгджээ.
Энэхүү хэрэг дээр ажиллаж буй мөрдөгч Анетте Милкийн хэлж буйгаар Хианник Камбагийн хуучин эхнэр энэ бүх худал мэдээлэлтэй холбоотой учир түүний эсрэг мөрдлөгө явуулж эхэлсэн гэнэ. Цагдаагийн зүгээс Камбагийн хуучин эхнэрийг Камбаг үхсэн гэж худал мэдээлэл тараан амь даатгалынх нь мөнгийг авах гэж байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Түүний хуучин эхнэр нь Кембаг нас барсан гэсэн мэдээ гармагц даатгалын компанид Камбаг нас барсныг батлах бичиг баримтыг цуглуулж өгчээ. Анетте Милк энэ тухай ярихдаа “ Тэрхүү эмэгтэйг буруушаах гол шалтгаан бол луйврын хэрэг. Шалгах ажиллагаа явагдаж байгаа. Камба бидэнд мэдүүлэг өгсөн. Түүний хэлж буйгаар 2016 оны нэгдүгээр сард Конго улсад амралтаар явж байх үеэр найз охин нь бичиг баримт, утас, бэлэн мөнгийг нь аваад алга болсон байна. Хэргийн талаарх тодорхой мэдээлэл удахгүй гарна" хэмээжээ.
Хианник Камбагийн ээж аав хоёр 1986 онд Конгоос Германд дүрвэж ирсэн бөгөөд гэр бүл нь 2005 онд албан шаардлагаар нутаг буцжээ. Гэвч Камба тухайн үед Шальке 04 багт тоглож байсан учир үлдэж чадсан байна. Тэрбээр тамирчны замналаа ихэвчлэн Германы доод лигийн багуудад өнгөрүүлжээ.
2 Сэтгэгдэл
order atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg usa</a> order lipitor 10mg pill
cialis 5 mg <a href="https://ordergnonline.com/">cialis for women</a> best ed pills