Халдвар гарсан аймгуудад зорчих эрхийг нээлээ

Нийгэм, Эдийн засаг

Манай улсад "Ковид-19"  халдвар нийслэлээс гадна таван аймагт илрээд байгаа. Тухайлбал, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Сэлэнгэ, Дорноговь аймагт халдварын тохиолдол  батлагдсан. Иймд эдгээр  аймгууд болон хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хаасан. Тэгвэл халдвар бүртгэгдсэн дээрх аймгуудад зорчих хөдөлгөөнийг нээжээ. Тус аймгуудад зорчих иргэдийг  халдвар хамгааллын хатуу дэглэм дор PCR шинжилгээний хариуг үндэслэн  зорчуулах юм. Иймд өнөөдрөөс /2020.12.05/ эхлэн шинжилгээ авах бүртгэхээр болсон байна.