Сэлэнгэ аймгийн Мандал суманд Цагаан тохой гэдэг газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд “Бэрлэг майнинг” ХХК-ийн 28 тонн шатахуун тээвэрлэж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Бэрлэг майнинг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тээвэрлэж явсан шатахууныг нь хоёр автомашинд шилжүүлэн ачиж, 15:35 цагт тухайн автомашиныг татан босгож тус сум дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
0 Сэтгэгдэл