Р.БУЛГАМАА: МАН-ЫН УХУУЛАГЧААС БОЛЖ ГУРВАН ХҮҮХЭД ААВГҮЙ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

 Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар Ардчилсан намаас байр сууриа илэрхийллээ. 

         Энэ үеэр хуульч Р.Булгамаа “Харамсалтай мэдээ дуулгаж байгаад хүлцэл өчье. 2026 оны зургадугаар сарын 15-ны 19:00-20:00 цагийн хооронд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нэр дэвшигчдийн уулзалт Өвөрхангай аймгийн Сант суманд зохион байгуулагдсан. Энэ уулзалт тарсны дараа, уулзалтаас ойрхон байдаг АН-ын гишүүд, дарга нар уулзалт тарж байгааг харж байх үеэр тухайн О гэх иргэн ирж халдсан байна. Эхлээд “Их хурлын даргын уулзалт болж байхад яагаад ирж уулзалтад ордоггүй юм" гэх шаардлага тавиад буцсан. Гэхдээ удалгүй буцаж ирээд олон гэрчийн хажууд амь хохирогчийн хоолой хэсэгт  өшиглөсөн. Ингээд төвөнх нь цаашаа орсон байдалтайгаар амиа алдсан.Сант суманд олон жил ажилласан нэр хүндтэй, АН-ын ардчилсан үзэл санааны төлөө амиа алдталаа явж ирсэн тэрээр сумдаа олон зүйл хийж бүтээсэн, гурван хүүхдийн аав байсан. Маргаашаас гурван хүүхэд аавгүй өдрүүдийг угтах ийм сонгуулийг МАН зохион байгуулж байна. МАН-ын дарга гуравхан хоногийн өмнө “Гуравдугаар дайн болж болзошгүй нөхцөл байдал, Монгол Улсын газар нутгийн асуудал энэ сонгуулиар шийдэгдэнэ” гэсэн эвгүй үг хэлсэн. Энэ цахим сүлжээнд явж байгаа. Өнөөдөр АН-ын, нэгэн сумын хүний эрх ,эрх чөлөө ардчиллын үнэт үйлийг тээж байгаа намын даргын үзэл бодлын ялгаварлан гадуурхаж, нэр дэвшигчийнх нь сонгууль ажиллаж байсан гэх тэр иргэн аминд нь халдаа. Энэ болгоомжгүй үйлдэл огт биш, санаатай үйлдэл. Ийм учраас энэ  АН-ын гишүүн, Сант сумын сонгууль зохион байгуулах эрхэлсэн байгууллагын удирдаж байсан тэр журмын нөхрийн маань аминд халдсан үйлдэл бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 буюу хүний амь насанд халдах гэмт хэрэг, тэр дундаа эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг санаатай алах болон тус ангийн 10.1.2.14-т заасан үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, амь насыг нь хохироосон онц, ноцтой үйлдэл юм. Энэ үйлдлийнхээ төлөө тус халдлагыг зохион байгуулсан иргэн 12-20 жил олон бүх насаар нь хорих ял эдэлнэ. Ийм нөхцөл байдаг хэн үүсгээд байгаа юм. Яагаад ард иргэдийг үзэл бодлоор нь, намаар нь ялгаварлан гадуурхаж, нэгнийгээ үзэн ядах хэмжээнд нь хүргэж байгаа юм. Үнэхээр аюултай нөхцөл байдал бий боллоо. МАН хэтэрхий аархуу, хүмүүнлэг бус байна. Иргэн бүрийн регистрийг өг гэж шаардаж, их хэмжээгээр мөнгө тарааж байна. Пи ар чинь цөмөрч, хүний алтан аминд хүрч байна. Гурван хүүхэд өнөөдөр аавгүй хоцорлоо” гэв.