“COVID-19”-ийн тохиолдол дэлхий дахинд өссөөр байна

Дэлхийн мэдээ

   Коронавирусийн цар тахлын шинэ халдварын тоо дэлхий дахинаа сүүлийн долоо хоногт 3.1 сая болж өслөө. Энэ нь өмнөх долоо хоногийн тохиолдлын тооноос 0.1 саяар их байна гэж Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.

Ийн “COVID-19”-өөр өвчлөгсдийн тоо гурван долоо хоног дараалан өсч байгаа юм. Энэ хүртэл есөн долоо хоногийн туршид буурч байсан юм байна.

Хамгийн их өвчлөл Европын орнуудад гарч байгаа бол Ази, Африк, АНУ-д өвчлөл буурсаар байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 9.7 мянган хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.  Коронаввиурсийн үүсэл гарлын талаар дэлхийн эрдэмтэн судлаачид өнөө болтол маргалдсаар байна. Германы судлаачид болохоор энэ өвчнийг лабораторын нөхцөлд бүтээсэн гэсээр байгаа юм.

Хятад улс Оросоос авдаг нефть, нүүрсээ бууруулжээ

БНХАУ өнгөрсөн есдүгээр сард Оросоос нефть, нефть бүтээгдэхүүн, байгалийн хий, нүүрс худалдан авахаа бууруулсан байна. Энэ хугацаанд нийтдээ 7.63 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авсан нь  наймдугаар сарынхаас есөн хувь бага байна гэж БНХАУ-ын Гаалийн удирдах газрын  статистикаас   эх сурвалж болгон Оросын РБК хэвлэл мэдээлжээ.

Энд нүүрс 18.6 хувиар буурч 6.95 сая тонн болсон бол түүхий нефть 10.5 хувиар буурч 7.46 сая тонн болсон байна.

Үүний зэрэгцээ Хятадад байгалийн хий нийлүүлдэг орнуудын хоёрдугаарт ордог нийлүүлэгч Орос энэ хугацаанд 2,4 тэрбум шоо метр хий нийлүүлсэн байна.

Оны эхний есөн сард Орос, Хятадын бараа эргэлт 32.5 хувиар өсч 136.08 тэрбум ам.долларт хүрчээ.