Израилийн сайд Украинд цэргийн тусламж үзүүлэхийг уриаллаа

Дэлхийн мэдээ

    Тель-Авив Киевт цэргийн тусламж үзүүлж эхлэх ёстой гэж Израилийн ашигт малтмалын сайд Нахман Шай твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрбээр Иран улс Орост баллистик пуужин нийлүүлж байгаа учир бид ийм алхам хийх ёстой гэж мэдэгджээ. Түүнийхээр бол Израиль улс АНУ болон НАТО-гийн жишгээр Украинд цэргийн тусламж үзүүлж эхлэх ёстой гэнэ. Израиль улс Украинд оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс л Киевт зөвхөн хүмүүнлэгийн тусламж, иргэний онцгой байдлын ажилтнуудад зориулсан хамгаалалтын хэрэгсэл хязгаартайгаар нийлүүлж байсан юм. Харин Иран улс Орост өөрийн үйлдвэрийн баллистик пуужин нийлүүлэх боллоо гэж израилийн төрийн мэдлийн телевиз радиогийн КАН компани Washington Post сонины нийтлэлээс аван мэдээллээ. Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиан аравдугаар сарын эхээр Иран улс Орост украины байлдааны үйл ажиллагаанд хэрэглэх зэвсэг нийлүүлээгүй “сөргөлдөөний аль нэг талд зэвсгийн тусламж үзүүлэх нь энхтайван тогтоох боломжийг үгүй хийнэ” гэж мэдэгдэж байсан юм. 

Иран эх оронд нь эмх замбараагүй байдал үүсгэлээ хэмээн Байденыг буруутгав

    Улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдлыг дэмжиж байна хэмээн Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг буруутгалаа хэмээн IRNA агентлаг мэдээллээ. Үүний зэрэгцээ Раиси америкийн ерөнхийлөгч бол “эмх замбараагүй байдал, террор, өөр бусад улсад эвдрэл сүйрэл” дагуулдаг гэж мэдэгдсэн байна. АНУ өнөөдөр Иранд гарч байгаа эерэг өөрчлөлтөд уурлан, асуудал үүсч байгаад баярлаж байгаа гэжээ. Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Насер Канани бас Иран улс “АНУын заналхийлэл хатуу хоригийг даван туулах хүчтэй” гэснийг Shargh хэвлэл иш татсан байна. Тэр бас АНУ бол дэлхий дахинаа гэмт хэрэг өдүүлж байгаа гэжээ.

  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Иранд болж байгаа энхийн эсэргүүцлийн хөдөлгөөний эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа учраас шинэ хориг тавина хэмээн энэ аравдугаар сард мэдэгдсэн. Тэр “Хүний эрхийг хүндэтгэх, тэгш эрх шаардан жагсч байгаа эмэгтэйчүүд, оюутнууд, энхийн жагсагчдыг хүчирхийллийн аргаар дарах гэсэн Ираны эрх баригчдын үйлдэлд” сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Иранд есдүгээр сарын 16-нд 22 настай Махса Амини бүсгүй гаднын нөлөөтэйгөөр нас барсан. Ираны Курдистанаас төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Тегеранд ирсэн бүсгүйг гивлүүр, алчуураа буруу зүүсэн хэмээн цагдаагийн шариатын ёс журам сахиулах тасгийнхан саатуулсны дараа бүсгүй нас барсан юм. Тегераны цагдаагийн дарга Сардар Хусейн Рахими бүсгүйн үхлийг золгүй тохиолдол гэж нэрлэсэн ч үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн орон даяар эхэлж бүсгүйчүүд үсээ тайрч, гивлүүрээ шатаан эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси эсэргүүцлийн хөдөлгөөнд шийдвэртэй хариу барина гэдгээ мэдэгдсэн. Бүсгүйн үхлээр далимдуулдан улс оронд нь эмх замбараагүй байдал үүсгэлээ хэмээн Ираны Гадаад хэргийн яам АНУ-г буруутгаж байгаа юм.