Д.САРАНГЭРЭЛ: ҮГ ХЭЛЛЭГИЙН АЛДАА ГАРГАСАНДАА ХҮЛЦЭЛ ӨЧИЖ БАЙНА

Улс төр

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие ядуурлын түвшнээс дор байгаа хүн амын бүлгийг “улны айлууд” хэмээн нэрлэж, болгоомжгүй, үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.

 Манай мэргэжлийн хүн олон улсад ядуурлын хамгийн доод түвшин буюу bottom гэдэг үгийг “улны айлууд” гэж орчуулдаг гэж ойлгуулсан. Би тэрийг нь бодолгүй, болгоомжгүйгээр хэлж, олон хүнийг гомдоож, бухимдуулсан. Миний үгийг сонголт буруу байсныг хүлээн зөвшөөрч байна.

 Нэн ядуу 1520 өрхийн гишүүнийг зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг эзэмшүүлж, сардаа сая болон түүнээс орлоготой болгохоор зорьж байгаагаа тайлбарласан” гэж мэдээлэв.

 Мөн тэрбээр "Би олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнээр ад шоо үзэх ямар ч санаа зорилго" байхгүй" гэдгийг хэллээ.

 Өнөөдөр Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу бөгөөд ядуурлын түвшин 27.8 хувьд хүрчээ.