ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн байна

Эрэн сурвалжлах

ОХУ  цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбогдуулан тус улсын иргэд гадагшаа зорчих урсгал эрс нэмэгдсэн гэдэг хэвлэлүүдээр мэдээлэл түгээд байгааТэгвэл Хил Хамгаалах Ерөнхий газрын өгсөн мэдээллээр есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн  манай улсад нэвтэрсэн байна. Тодруулбал есдүгээр сарын 15-нд 179 хүн, 16-нд 220 хүн, 17-нд 260 хүн, 18-нд 179 хүн, 19-нд 169 хүн, 20-нд 153 хүн, 21-нд 229 хүн, 22-нд 830 хүн, 23-нд 867 хүн, 24-нд 931 хүн, 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Есдүгээр сарын 21-ны өдрийг хүртэл Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн буюу өдөрт дунджаар ОХУ-ын 200 гаруй иргэн манай улсад орж ирдэг байсан бол 22-ны өдрөөс зорчигч эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.