НИЙСЛЭЛД АНХ УДАА ӨНДӨР БАРИЛГААС НИСДЭГ ТЭРГЭЭР АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Эрэн сурвалжлах

Сүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”, “Барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах”, “Түр хорогдох жишиг байршилтай танилцах дадлагыг хийв. Дүүргийн 6 дугаар хороонд байрлах Новотел зочид буудалд зохион байгуулагдсан энэхүү дадлагаар анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа. Сургууль, дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн оролцлоо.