ДОРНОГОВЬ АЙМАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

      Дорноговь аймагт улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар их бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Үүнд:

     1. Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 3 дугаар багт Цэвэр усны нөөцийн сангийн ажил хийгдэж байна. 

      2. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 2 дугаар багт Говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газар баригдаж байна. 

      3. Мандах наран хорооллын шинэ замыг /"Гор газ" ШТС-ын уулзвараас баруун тийш үргэлжлэх 1.59 км автозам/ Орон нутгийн төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 7 дугаар багт баригдаж байна. Тус зам нь 1.6 км  урттай  асфальт бетон хучилттай зам, нэг талдаа  явган хүний, нөгөө талдаа дугуйн замтай.

      4.  Дулааны эх үүсвэр барих бүтээн байгуулалтын ажлыг Сайншанд сумын 1 дүгээр багт “Чандмань-Илч” ХХК Орон нутгийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 31.7мх39.5м хэмжээтэй, төмөр бетон баганан болон шугаман суурьтай, 2 давхар төмөр бетон каркасан барилга юм.    

      5. Сайншанд сумын 6 дугаар багт орон нутгийн хөгжлийн сангийн 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль баригдаж байна. Гадна цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажил  бүрэн хийгдсэн бөгөөд дотор засал, гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.

      6. Сайншанд сумын 1 дүгээр багт Улсын төсвийн 3.04 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургууль тус тус баригдаж байна.