Грета Тунберг Шведийг НАТО-д элсэхийн эсрэг байна

Дэлхийн мэдээ

Шведийн байгаль хамгаалагч идэвхтэн Грета Тунберг төрөлх эх орноо Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Twitter хуудсандаа «Нет НАТО!» гэсэн утгатай зурагт хуудас барьсан гэрэл зургаа нийтэлсэн байна.

Энэ уриагаа тэрбээр эх оронч Fridays For Future (FFF) байгууллагаас Стокгольмд гаргасан үзэсгэлэнгийн үеэр гаргажээ. Байгаль хамгаалагч охин бас “Чөлөөт Курдистан”-ыг хамгаалахыг уриалсан байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Үвед,  Финляндыг НАТО-д элсэх гэхэд энэ хоёр улс Курдистаны ажилчны нам, түүний бүтцийн байгууллагуудтай хамтран ажилладаг хэмээн хоиг тавьж байсантай холбогдуулан байгаль хамгаалагч ийн мэдэгдсэн байна.

Брюссельд зургадугаар сарын 29-нд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Умард Атлантын эвсэл Финлянд, Шведийг элсүүлэхээр урьсан юм. НАТО-гийн гишүүн 30 орноос Турк  ганцаараа эсэргүүцэж байсан ч уулзалтын эхний өдөр талууд зөвшилцөлд хүрснээр энэ хоёр улс НАТО-д элсэхээр болсон юм.