Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Соёл урлаг, Спорт

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль болон Засгийн газрын шагнал олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:



    Соёлын дэд сайд асан Гүндийн Нямсамбуу,
Олон Улсын төсөл хөтөлбөр ажлын нэгжийн үндэсний зөвлөх Содномын Батмөнх,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:

    Чөлөөт уран бүтээлч, ая зохиогч Гомбосүрэнгийн Эрдэвт,

    Жүжигчин, найруулагч Дамчаагийн Даариймаа,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:


·         Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Жигмэдсамбуугийн Отгонбат нарыг тус тус шагналаа. Шагналыг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин Соёлын яаманд гардуулж, баяр хүргэн үг хэлэв.