Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.07.08/

Улс төр

 Долоодугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Төрийн ордонд "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Герман-Монголын МСҮТ-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх ISO 9606 стандартын дагуу суралцсан Гагнуурын сургагч “Мастер” багш нарт сертификат гардуулна. Утас: 80079748, 86076229

10.00 цагт МҮИС-ын гадна талбайд тус сургууль хууль бусаар зөвшөөрөлгүй барилга барьж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдаж байгаа талаар оршин суугчид, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Амартүвшин хэвлэлийн хурал хийнэ. Утас: 98988809

11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Xyyp Music Festival”-д оролцох олон улсын уран бүтээлчид Монголд уран бүтээлээ туурвих талаар мэдээлнэ. Утас: 97026767

11.30 цагт Хангарди ордонд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ.

11.40 цагт Монголын үндэсний музейд “МОНГОЛ НААДАМ” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110911, 70110913

12.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Соёлын наадам”-ын хэвлэлийн хурал болно. Утас: 97002707

12.00 цагт Хангарди ордонд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн их сургуулиас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлнэ.

14.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын парламeнтын гишүүд эм хандивлаж, тус эмнэлгийн  Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 94948327

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хуваарь: