Чэжү арал дээр аялал жуулчлалын шугамаар ирээд алга болсон 23 жуулчныг хайж эхэлжээ.

Эрэн сурвалжлах
Хэрвээ тэд БНСУ-д харлаж үлдвэл Монголчууд ОУ-ын "Янь янь" нисэх буудлаар дамжиж визгүй зорчих асуудал хойшлогдож болзошгүй. Мөн визний нөхцлийг чангаруулна гэж БНСУ-ын талаас санууллаа.
Эх сурвалжийн мэдээллээр энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудлаар 4 шөнө 5 өдрийн аяллаар ирсэн 150 монгол жуулчин ирснээс 23 нь сураггүй алга болжээ.
Тэд аялалаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэх байсан ч буцахаас өмнө байрлаж байсан газраасаа холбоогүй алга болжээ.
Тэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долдугаар сарын 21-нийг хүртэл буцах боломжтой. Хэрвээ 7 сарын 21-ны өдрийг хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирна. Энэ тохиолдолд цаашид монголоос ирэх жуулчдыг чангатгах болно хэмээн БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ.