Мьянманд 642 сая долларын хар тамхи хураан устгажээ

Дэлхийн мэдээ

Мьянманы засгийн эрхийг аваад байгаа цэргийн хунтынхан 642 сая ам.доллараар үнэлэгдэх их хэмжээний хар тамхийг хураан устгаснаа зарлалаа. Опиум, героин, метамфетамин зэрэг энэ их хар тамхийг тус улсын хэд хэдэн мужид бөөгнөрүүлэн шатааснаа хунтынхан тус улсын томоохон хот Янгонд иргэдийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдээлсэн байна.

Зургадугаар сарын 26-нд тэмдэглэдэг Хар тамхины хэрэглээ, хууль бус эргэлттэй  тэмцэх олон улсын өдрийг тус улсын эрх баригчид ийн өөрийнхөөрөө тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь энэ гэнэ.

2021 он хоёрдугаар сарын 1-нд болсон цэргийн эргэлтээр Ерөнхий сайд Аунг Сан Су Жиг түлхэн унагаж, энэ үеэр мянга мянган хүнийг баривчилж амийг нь хөнөөсөн юм.