Перугийн эрэг орчмоор газар хүчтэй хөдөллөө

Дэлхийн мэдээ

Өмнөд Америкийн Перу улсын эрэг орчмоор өнгөрсөн ням гарагт газар 5.7 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Газар хөдлөлийн төв нь перугийн Арекипа хотоос 110 км-ийн зайд 13,1 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлийн улмаас амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүний тоог мэдээлээгүй байна. Харин Афганистанд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон газар хөдлөлийн улмаас 1500 гаруй хүн амь алдаж, 2000 орчим хүн бэртэж гэмтсэн гэнэ. Афганистаны зүүн өмнөд нутагт болсон газар хөдлөл хэдхэн минут үргэлжилсэн ч  Пактик, Нангархар, Хосте мужуудад асар асар их хохирол дагуулсан гэж мэдээлж байна. Хэд хэдэн тосгон газрын хөрснөөс арчигдаж сүйрсэн бол, байшин барилгын нуранги дор өнөө болтол хүмүүс байсаар байгаа гэжээ.