Их-7-ийн тэргүүнүүд “Илүү сайхан Путинтай” зургаа авхуулахаар шиджээ

Дэлхийн мэдээ

Германы Бавари дахь Эльмау шилтгээнд болсон Их-7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон улс гүрнүүдийн тэргүүнүүд үдийн хоол идэж байх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины  тухай дурсан ярьж, түүний нүцгэн зургуудыг нь шоглон, оросын тэргүүнээс яаж илүү гарах вэ, түүнийхээс  “илүү” зураг авхуулах   юмсан гэж шоололдон хөөрөлдлөө  хэмээн France-Presse хэвлэл мэдээлсэн байна. “Хүрэмтэй байх уу, хүрмээ тайлах юм уу” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ширээний ард суух үеэрээ асуужээ. Канадын засгийн газрын тэргүн Жастин Трюдо хариуд нь  хувцасаа тайчихаас өмнө  албан ёсны зураг аваадхаг, жаахан хүлээе гэсэн байна. Тэгэхэд нь Жонсон  “Путинаас  илүү сонин зураг авхуулмаар байна шүү дээ” гэж хошигножээ.

Канадын Трюдо “түүний морь унасан цээж нүцгэн зургийг мэднэ шүү дээ” гэхэд Жонсон “Бид түүнд нүцгэн цээжээ, хөхөө  харуулах ёстой” гэж хариулсан байна. Британичууд үүнийг “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтын хамгийн шилдэг онигоо хэмээн нэрлэжээ.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Германд болж байгаа Их-7-ийн дээд хэмжээний уулзалтад тэргүүлэх долоон орны улирдагчдаас гадна Сенегал, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс,  Аргентин, Энэтхэг,  Индонезийн тэргүүнүүд урилгаар оролцож байгаа юм. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ уулзалтад онлайнаар оролцож байна.

Оросын тэргүүн Владимир Путин 2009 оны зун засгийн газрын тэргүүн байх үедээ Тувад амарч байхдаа цээж нүцгэлээд морь унан явж байгаагаа авхуулсан  зураг  ихэд түгэж “алдаршсан” юм.

“Их-7“-ийн орнуудын тэргүүнүүдээс өмнө Монголын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, засгийн газрын тэргүүн байхдаа Путиныг дууриан яг ижил, цээж нүцэнээр морь унаад явж байгаа  зураг авхуулан сонгуулийн кампанидаа ашигласан байдаг юм.