Эрдоганы төлөөлөгч Оросын цэргийн ажиллагаанд НАТО-г буруутгав

Дэлхийн мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы  албан ёсны төлөөлөгч Ибрагим Калым ОХУ-ын зүгээс Украинд явуулж байгаа  бодлогын талаар өөрөө эсрэг байр суурьтай байгаа хэдий ч үнэндээ Москвагийн зүгээс цэргийн тусгай ажиллагаа эхлэхэд түлхэц болсон хүчин зүйлийг НАТО-гийн үйлдэл гэсэн байна. ОХУ-ын зүгээс НАТО-д олон улсын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр байгуулъя гэсэн санал нэг бус удаа тавьж байсан боловч  тэд татгалзсан хариу өгч байсан гэжээ.

Туркийн улстөрч бас АНУ өөрийгөө том гүрэн хэмээж  бусад улс оронд өөрийн болзлоо тулгаж тогтоосон дэлхий дахины дэг журам, дэлхий дахинд өнөөдөр болж байгаа үйл явдал, дангаараа ноёрхох гэсэн байр суурь нь  зөвхөн Орост төдийгүй Туркийн засгийн газарт таалагдахгүй байгаа юм гэсэн байна.