Дэлхий дахинаа 100 сая хүн эх орон, төрсөн нутгаасаа дайжин пүрвээд байна

Дэлхийн мэдээ

Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, мөрдлөгөөс зугтааж гадаад оронд дүрвэсэн хийгээд  орон гэрээ орхин улс дотроо дүрвэсэн хүний тоо дэлхий даяар анх удаагаа 100 саяыг давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар өнгсөн тавдугаар сард мэдээлснийг lenta.ru хэвлэл дамжуулжээ. “Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, мөрдөн шалгалтаас зугтаан дэлхий даяар дүрвэсэн хүний тоо түүхийн бүхий л хугацаанд анх удаагаа 10 саяыг давлаа” гэж тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхий дахин энэ зургадугаар сарын 20-нд Дэлхий дахины дүрвэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2000 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор товлосноор 2001 онд энэ өдрийг анх тэмдэглэсэн юм байна.

Харин дүрвэгсдийн статусын тухай конвенцоор “дүрвэгч” гэж хэнийг хэлэх, тэдний эрх, эрх чөлөө, энэ хүмүүст хандах улс орнуудын үүргийн тухай тэртээ 1951 онд зааж өгчээ. Энэ конвецид өнөөдрийн байдлаар 146 улс орон нэгдээд байгаа юм.

Конвенцод зааснаар бол дүрвэгч гэдэг нь иргэншил, улс төрийн үзэл бодол байр суурь, нийгмийн бүлэглэл, арьсны өнгө, шашны байдлаасаа болж орон гэрээ юмуу, эх орноо орхин гарч, эргэж буцаж чадахгүй, эргэж очихыг хүсэхгүй байгаа хүмүүсийг хэлдэг байна. Мөн байгалийн гамшиг, хүний үйлдлээс болсон гамшгийн улмаас олон хүн дүрвэгч болдог.

Конвенцийн гол үндэс нь дүрвэгсдийг буцаах юм уу, албадан гаргахгүй байх  явдал. “Конвенцод аль ч улс орон дүрвэгчдийн эргүүлж хөөх, арьс өнгө, шашны үзэл бодол, иргэншил,  улс төрийн байр суурь, нийгмийн тодорхой бүлэглэлийн улмаас тэдний амь нас, эрх чөлөөнд аюул учирч байгаа улс оронд нь эргүүлж өгөхийг хориглоно” гэжээ.

Дүрвэгсдийн тухай 1951 оны Конвецод бичсэнээр бол дүрвэгсэд нь дараах эрхтэй:

-       Онц ноцтой тохиолдлоос бусад нөхцөлд албадан гаргахаас хамгаалагдах

-       Аль нэг  улсын хилийг хууль бусаар зөрчсөний төлөө шийтгэл хүлээхээс сэргийлэгдэх

-       Хөлсний ажил эрхлэх

-       Орон сууцаар хангагдах

-       Боловсрол олж авах

-       Засгийн газрын болон нийгмийн дэмжлэг авах

-       Шашны итгэл үнэмшилтэй байх

-       Чөлөөтэй шилжин явах

-       Хувийн баримт бичиг авах

Өнгөрөгч ХХ зууны дунд үеэр дэлхий даяар 1,25 сая дүрвэгч  олон улсын тусламж авсны дотор дэлхийн хоёрдугаар дайны улмаас Европоос дүрвэсэн 350 мянган хүн байсан юм. Үүний дараа 1950-иад оны  сүүлчээр дүрвэгсдийн гол асуудал нь Европоос бусад тивүүд, ялангуяа Африкт дүрвэж очсон Европын улс орнуудын дүрвэгч байлаа. Дараагийн 10 жилд энэ байдал улам өргөжиж Өмнөл Ази, Ойрхи Дорнод, Балканыг хамарсан.
НҮБ  дүрвэгсдийн асуудлыг анхааралдаа авч Ерөнхий Ассамблей 1950 онд Дүрвэгсдийн  асуудал эрхэлсэн дээд комиссарын газар байгуулан 1951 оны нэгдүгээр сарын 1-нээс  ажлыг нь эхлүүлсэн юм. Дэлхий дахины дүрвэгсдийг хамгаалах эрхтэй олон улсын цор ганц энэ байгууллагын гол үүрэг нь дүрвэгсдийг олон улсын хамгаалалтад авах, тэдний асуудлыг шийдэх найдвартай арга хайж олох явдал юм.

Харин сүүлийн жилүүдэд дэлхий даяар олон улсын хил даван шилжин суурьшигчдын тоо  хамгийн их болж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээгээр 2021 онд манай гаргийн 89.3 сая хүн орон гэрээ орхиход хүрсний 21,3 сая  орчим нь хил давж зорчсон дүрвэгч байлаа. Энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад найман хувиар илүү байсан бол   10 жилийн өмнөхөө бодвол хоёр дахин  илүү гарсан үзүүлэлт.

Энэ 2022 оны  тавдугаар сар гэхэд дүрвэгсдийн тоо түүхэндээ анх удаа 100 саяыг давлаа гэж тус байгууллага мэдээлж байна.

Өнгөрөгч 2021 оны дүрвэгсдийн 80 хувь нь  хамгийн бага, дундаж орлоготой улс орнуудын иргэд байснаас 72 хувь нь хөрш улс орнууддаа гарч амьдарч байлаа.

Нийт дүрвэгсдийн 69 хувь нь Сирийн 6.8 сая, Венесуэлийн 4.6, Афганистаны 2.7, Өмнөд Суданы 2,4, Мьянманы 1.2 сая хүн байна. Дүрвэгсдийн ихэнх нь Туркт 3.8, Колумбад 1,8, Пакистанд 1,5, Угандад 1,5, Германд 1,3 сая хүн очиж орогножээ.

Үүний зэрэгцээ 2021 онд улс орон дотроо орон гэрээсээ дайжин шилжин суурьсан хүний тоо 53,2 сая хүн болсон нь 15 дахь жилдээ өссөөр байгаа нь энэ гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдээлсэн байна.

Орогнол хүссэн хүний тоо 2021 онд мөн л 1,4 сая болж шинээр хүсэлт гаргажээ. АНУ ийм хүсэлт хамгийн их хүлээж авсан нь 188 900 хүн байсан бол Герман 148,2, Мексик 132.7, Коста-Рика 108.5, Франц 90.2 мянган ийм хүсэлт хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ өнгөрөгч 2021 онд 5.7 сая хүн өөрийн эх орон, нутагтаа эргэж ирсний 5,3 сая нь дотоодоо шилжин суурьсан хүн, 429,3 мянга нь  гадаад дүрвсэн хүн байна.

Европ тив дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их дүрвэгсдийн хямралд автаж, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн бэрхшээлээс болон эх орноо орхисон Ойрхи дорнодын орнууд, Хойд африкийн орнуудын дүрвэгсдийн хөлд дарагдаад байна. Европын хилийн Frontex агентлагийн мэдээлснээр бол Европын холбоо 2015 онд 1,8 сая цагаач хүлээн авч байсан нь өмнөх 2014 онд тогтоосон дээд амжилт 283,5, мянгаас  зургаа дахин их байлаа.

Мөн энэ Frontex-ийн мэдээлснээр өнгөрөгч 2021 онд Европын холбооны хилийг хууль бусаар нэвтэрсэн хүний тоо 2017 оны дээд үзүүлэлтээс арай цөөн 200 мянгаар дутуу байсан гэнэ.  Гэхдээ энэ нь 2019 оны үзүүлэлтээс 36 хувь, 2020 оны тооноос 57 хувь их байгаа юм. Ингэж хууль бусаар ирж байгаа хүмүүсийн ихэнх нь сири, тунис, марокко, алжир, афганы иргэд байна.

Оросын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж хотыуудыг бөмбөгдөн, их буугаар галлааж эхэлсний  дараагаар украины 6,2 сая хүн дүрвээд байна гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдээлж байна. Оросын цэргийн давшилтын бүсэд байгаа зүүн нутгаас  эх орныхоо баруун, баруун өмнө, хойд бүс рүү шилжин суурьшсан хүний тоо мөр зургаан саяыг даваа байгаа юм. Эдний 1.7 сая нь украины Донбасаас гарч орост ирсний дотор 286.04 мянган хүүхэд байна.