МХЕГ-аас Бичиг баримтгүй краны үйл ажиллагааг зогсоожээ

Эрэн сурвалжлах

Нийслэлд баригдаж буй барилгын краны доор ямар ч хамгаалалт хийгээгүй, иргэдийн аюулгүй байдал хангагдаагүй болохыг харуулсан зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүнд холбогдох байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тодруулбал тус 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт барилгын талбай дээр байхгүй тул МХЕГ-аас бичиг баримтыг шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоожээ.

16 давхраас дээш барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бус Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар/МХЕГ/ хяналт тавьдаг байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу МХЕГ-ын улсын байцаагч нар газар дээр нь очиж ажиллажээ.