10 аймгийн төвд дулааны станц барих төсөл Баянхонгор аймгаас эхэллээ

Нийгэм, Эдийн засаг

Утааг шүүх өндөр чанарын технологи, орчин үеийн бүрэн автомат систем бүхий дулааны станц барих ажил өнөөдрөөс эхэлж байна. 

30 Гкал/ц хүчин чадалтай дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 8 дэд төв, 5.8 км урт дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулснаар аймгийн иргэд найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангагдах юм. 

Цаашлаад оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, орон нутагт ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой. Олон жил хүлээгдсэн уг төслийн хэрэгжилтийг хугацаанд нь, чанартайгаар гүйцэтгэхэд төр, олон нийтийн төлөөллийн хамт хяналт тавьж ажиллах нь зүйтэй.