ХАРБИН ХОТ БЭЭЖИН 2022 ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМД ЗОРИУЛЖ АВАРГА ТОМ ЦАСАН ХҮН БОСГОЖЭЭ

Дэлхийн мэдээ

Хятадын зүүн хойд бүсийн Харбин хотын захиргаа ирэх сард эхлэх Бээжин 2022 өвлийн олимпын наадамд зориулж аварга том цасан хүн босгожээ.

 

Сунгар мөрний эрэгт 18 метр өндөр, 13 метр өргөн цасан хүнийг босгоход 2,000 шоо метр цас орж, 120 уран барималч оролцсон юм байна. Харбин хот нь жил бүрийн өвөл олон улсын мөсөн урлагийн наадам зохион байгуулдгаараа алдартай.

 

 

Бээжингийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийх юм.

Долоо хоногийн өмнө Хятад улс автомат жолоодлоготой, Фүшин нэртэй хурдан галт тэрэгний замыг нээсэн нь Бээжин хотыг Жанчхүү хоттой холбожээ. Уг галт тэрэг тамирчид, төлөөлөгчдийг Бээжин хотын төвөөс олимпын уралдаан тэмцээнүүд болох Жанчхүү хот руу ердөө 50 минутын дотор хүргэх юм байна.

Ердийн галт тэргээр уг замыг туулахад гурван цаг зарцуулдаг ажээ.

Эх сурвалж: Business Insider