ШҮҮГЧ Х. ИДЭР САХИЛГЫН ХОРООНЫ ХУРЛААС "БУЛТАВ"

Эрэн сурвалжлах

Шүүхийн сахилгын хороо өчигдөр 10.00 цагт хуралдаж, сахилгын зөрчил гаргасан зарим шүүгч нарын асуудлыг хэлэлцэхээр зарласан байсан билээ. Тэгвэл уг хурал өнөөдөр цагтаа эхэлсэн ч оролцогч талуудын хүсэлтээр ирэх баасан гаригийн 13.30 цаг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрийн шүүх хуралдаан давхацсан учир хойшлуулах хүсэлт гаргасан байна.  Уг хуралд сахилгын зөрчил гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, сум дундын аймгийн шүүхийн шүүгч Д.Отгонбаяр нар оролцох юм. Эргэн сануулахад, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон өмгөөлөгч Б нарын орон сууцны цахилгаан шатанд ёс бус авирласан бичлэг сошиалд цацагдаж, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээж байсан. Цаашлаад шүүгчдийн нэр хүндийг унагаад авсан энэ явдлыг Шүүхийн сахилгын хороогоор ийн хэлэлцэх гэж байна. Гэсэн ч оролцогч талуудын хурлаа хойшлуулах хүсэлт нь хариуцлагаас зугтаж, цаг хожих гэсэн арга саам гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байгаа. Шүүхийн сахилгын хороо хуулийн дагуу эл асуудлыг шийдвэрлэх юм.