Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл хуралдлаа

Бусад

  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг хилийн 0184, 0146 дугаар ангиуд хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнд Хууль зүй дотоод хэрэгийн яамны мэргэжилтнүүд оролцож тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын үйл ажиллагаатай танилцав. Зөвлөгөөнөөр өнгөрсөн онд зохион байгуулсан ажлын үр дүнг хэлэлцэж дүгнэх,  ирэх онд хийгдэх ажлуудаа төлөвлөн ярилцдаг уламжлалтай. Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2022 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хилийн 0184, 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт  тус бүр 10 км өргөст торон саадыг засварлахаас гадна теле камерын систем хил хамгаалалтад ашиглахад дэмжлэг үзүүлэх хөрөнгийг орон нутгийн төсөвт суулгаж өгөхөөр хэлэлцлээ.