Ардчилсан намын тамганы шүүх хуралдааны мэдээлэл

Улс төр

   Өнөөдөр (2021.12.03-ны өдөр) 14:30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаан болж өнгөрлөө.

Анхан шатны шүүхээс (2021.11.28-ны өдөр) иргэн С.Эрдэнэд тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхгүй гэж шийдээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн А.Базарын гомдлын дагуу шүүгчийн тус Захирамжийг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын гомдлыг Давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэв.