“ASTRAZENECA” ВАКЦИН ЯАГААД ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТ ҮҮСГЭДГИЙГ ТОГТООЖЭЭ

Дэлхийн мэдээ

АНУ, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа зарим тохиолдолд цусны бүлэгнэлт үүсдэг шалтгааныг тодорхойлжээ.  

Судалгаанаас үзвэл, тус вакциныг бүтээхэд ашигладаг аденовирус цусан дахь PF4 онцгой уурагтай холбогдоход цусны бүлэгнэлт үүсдэг байх магадлалтай гэнэ. Энэ үйл явц дархлааны тогтолцоонд гинжин урвал үүсгэснээр цус бүлэгнэхэд хүргэдэг байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна.

PF4 онцгой уураг аденовирустэй тогтвортой холбоо үүсгэх чадвартай болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь цусан дахь тромбоцитын хэмжээг бууруулдаг байна. Цусны бүлэгнэлт үүсэхэд бүхэл бүтэн нарийн гинжин урвал явагддаг тул вакцин хийлгэсний дараа ийм шинж тэмдэг үүсэх тохиолдол туйлын ховор гэнэ.