АНУ-Д “ОМИКРОН” ХУВИЛБАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Дэлхийн мэдээ

ВАШИНГТОН/CNN/. АНУ-д коронавируснийомикронхувилбарын анхны тохиолдол Калифорни муж улсад лхагва гарагт бүртгэгджээ.



Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучийн мэдээлснээр, Өмнөд Африкаас Сан-Франциско хотод 11 дүгээр сарын 22-нд ирсэн хүнээсомикронхувилбар илэрчээ. Түүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу 11 дүгээр сарын 29-нд эерэг гарсан байна. Өвчтөн вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд хөнгөн шинж тэмдэг илэрч байна гэж Э.Фаучи хэлжээ.



Шинэ хувилбар олон улс оронд илрээд байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид вакцины нэмэлт тунд хамрагдахыг ард иргэддээ уриалж байна. Тухайлбал, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ, “омикронхувилбар шинээр үүссэн нь вакцинжуулалт, нэмэлт тун, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн ач холбогдлыг улам тодотгон харуулж байна хэмээгээд, таваас дээш насны иргэдэд вакцинд хамрагдахыг, 18-аас дээш насны иргэдэд нэмэлт тун тариулахыг зөвлөжээ.



Э.Фаучийн хувьд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мөн шинэ хувилбарт зориулсан нэмэлт тунг хүлээхгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна. Тэрбээр хэлэхдээ, “Хэрэв та матрицын РНХ-д суурилсан вакциныг хийлгээд зургаан сар, “J&J”-ы вакцин тариулаад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бол нэмэлт тундаа яг одоо хамрагдах хэрэгтэй. Учир нь хувилбарт зориулсан нэмэлт тун шаардлагагүй ч байж магадгүй юм. Судлаачид холбогдох судалгаануудыг үргэлжлүүлэн хийж байнагэжээ