ЭСРЭГ БИЕТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨМНӨ НЬ МЭДЭГДЭЭГҮЙ БАЙСАН МЕХАНИЗМЫГ НЭЭВ

Дэлхийн мэдээ

Эрдэмтэд зарим эсрэг биет вирусний бүрхүүлийн бүтцийг задалж, улмаар халдварлуулж буй эсийн гадаргуутай нэгдэх чадваргүй болгодгийг тогтоожээ.

Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд судалгааны дүнг нийтэлсэн байна.

Пенсилваны их сургуулийн судлаач Ганеш Анандын хэлснээр, эсрэг биет вирустэй холбогдож, эсийг халдварлуулдаг вирусний уургийн үйл ажиллагааг зогсоодог гэж үздэг байсан. Харин шинэ судалгаагаар зарим эсрэг биет вирусний хэсгийг маш хүчтэй задалснаар халдварлуулж буй эс дээр тогтох чадваргүй болгодог болохыг эрдэмтэд илрүүлжээ.

Вирусний хэсэгт үйлчилдэг огт өөр механизмтай энэ төрлийн эсрэг биетийг эрдэмтэд зика, денге чичрэг өвчин үүсгэгч вирусний хэсгүүдийг устгах чадвартай моноклон эсрэг биет дээр хийж байсан туршилтын үеэр нээжээ. С10 нэршил аваад буй эдгээр молекулын үйлчилгээний ер бусын өргөн хүрээ биологичдын сонирхлыг татаж, янз бүрийн вирусний хэсгүүдтэй хэрхэн холбогддог болохыг нь судлах сэдэл өгчээ. С10 молекул нь зика, денге өвчин үүсгэгч вируст янз бүрийн байдлаар нөлөөлж буйг судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал, эсрэг биетүүд вирусний уураг, эсийн бүрхүүл хоорондын хариу урвалыг зогсоосон бол денге вирусний хэсэгтэй холбогдсоноор эсрэг биетүүд эсийн гадаргуу дээр тогтох чадваргүй болтол нь эл вирусний бүрхүүлийг гэмтээсэн байна.

Эсрэг биетийн энэхүү чадварыг ашиглан нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн вирусийг устгах өндөр үр дүнтэй моноклон бэлдмэлийг шинээр бүтээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.