II ЕЛИЗАБЕТ “ОНЫ ХӨГШИН” ШАГНАЛААС ТАТГАЛЗЖЭЭ

Дэлхийн мэдээ

Энэ оны дөрөвдүгээр сард 95 насны сүүдэр зооглосон Их Британийн хатан хаан II ЭлизабетОны Хөгшин” / The Oldie of the Year / шагнал гардахаас татгалзжээ. Энэ тухай тус шагналын комиссын тэргүүн Жайлс Брандерс бичсэн байна.

29 жилийн турш олгож бус энэхүү нэр хүндтэй шагналын зохион байгуулагчид Букинхэмийн ордонд хандаж, коронавирусний цар тахлын үед хатан хааны гүйцэтгэсэн тэргүүлэх үүргийг үнэлэх санал тавьсан ч ордны зүгээс эелдгээр татгалзсан хариу өгчээ. “Эрхэм дээдэс, хүн хэдэн настай гэж өөрийгөө бодно, төдий настай байдаг гэж үздэг. Хатан хаан энэхүү шагналыг авах шалгуурт тэнцэнэ гэж үзэхгүй байгаа бөгөөд илүү тохиромжтой нэр дэвшигч олно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байнагэж хатан хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Том Лэнг-Бейкерийн гарын үсэг бүхий хариу захидлыг нийтэлжээ.

Оны хөгшиншагналыг хатан хааны эх Элизабет Боуз-Лайон (1900-2002), алдарт зураач Дэвид Хокни болон Оскарын шагналын эзэд, Нобелийн шагналтнууд хүртэж байжээ.  2011 онд хатан хааны нөхөр Эдинбургийн гүн ФилипОны хөшин”-өөр тодорч байв. Тэрбээр энэ шагналыг олгох саналын хариудОн жилүүд явж буйг, тэр тусмаа энэ үйл явц улам бүр хурдсаж буйг сануулахаас өөр юу ч сэтгэл санааг өөдрөг болгодоггүй. Чамайг санан, дурсаж байгаа нь таатай байнахэмээн хошигнож байжээ.

Их Британийн хатан хаан II Элизабет 25 насандаа хаан ширээнд суужээ. 2015 оны есдүгээр сард II Элизабет хатан хаан Викториагийн хаан ширээнд хамгийн удаан хугацаанд суусан хатан хааны дээд амжилтыг эвдсэн бол 2016 оны аравдугаар сарын 13-нд Таиландын хаан IX Рама таалал төгссөний дараа тэрээр улс орныг тэргүүлж буй дэлхийн хамгийн өндөр настай хатан хаан/хаан болсон юм. Гэхдээ тэрбээр Францын хаан XIV Луи  (1638-1415)-ийн 72 жил, 110 хоног буюу хамгийн удаан хугацаанд улс орноо удирдсан дээд амжилтыг хараахан эвдэж чадаагүй байна. 2017 оны хоёрдугаар сарын 6-нд II Элизабет хаан ширээнд суусны 65 жилийн ойг тэмдэглэсэн анхны Их Британийн хатан хаан/хаан болсон юм. 2022 оны зургаадугаар сарын 2-нд тохиохцагаан алтанбуюу 70 жилийн ойг тохиолдуулан Лондон хотод хүндэтгэлийн арга хэмжээ болох учиртай.