ОЛОН УЛСАД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН НИГЕРИЙН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Эрэн сурвалжлах

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат иргэн Н.Т.Л гэх 65 настай эрэгтэйг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дахь Шангри-ла зочид буудлаас баривчилжээ.

Баривчлагдсан иргэн нь Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлж, хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард монголд ирээд байжээ.

Иймд манай улсын эрүүгийн цагдаагийн эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх газраас албадан саатуулсан байна.