ШӨХТГ: “HULAN-21” ГАР УТАС DOOGEE X96 PRO УТСЫГ ХУУЛБАРЛАСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ЭРС ҮГҮЙСГЭЖ БАЙНА

Эрэн сурвалжлах

Гаалийн Ерөнхий газраас "Эхлэл брэнд"-ийн үйлдвэрлэж буй "Hulan-21" гар утсыг БНХАУ-аас импортоор оруулж ирэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тус гар утас нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа талаараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас мэдэгджээ. Тодруулбал, ШӨХТГ-д X96 Pro утас үйлдвэрлэгч компаниас мэдэгдэл ирүүлсэн талаар мэдээлжээ. Тус мэдэгдэлд " Сайн байна уу, Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллага нь Монголын “Эхлэл Брэнд” ХХК -тай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг.

HULAN21 төслийн эцсийн үр дүн болох HULAN21 PLUS нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг бид эрс үгүйсгэж байна. Бид олон улсын OEM/ODM стандартын хүрээнд “Эхлэл”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба албан ёсны гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг. “Эхлэл”-тэй нь зохих төлбөрийг төлж, дараа нь HULAN21 PLUS -ийн үндсэн их бие ба арын хүрээг захиалсан. Манай байгууллагатай маш олон улс орны брэндүүд энэхүү зарчмын барьж хамтран ажилладаг бөгөөд энэ нь олон улсын үйлдвэрлэл, хамтын ажиллагааны чухал зарчим юм. Нэмж дурдахад гомдлын мэдээллээр HULAN21 PLUS нь ижил программ хангамжтай эсвэл ижил төстэй бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэсэн нь худал болохыг үүгээр мэдэгдэж байна. HULAN21 PLUS нь X96 Pro гар утаснаас олон талаараа өөр бөгөөд интерьер дизайн, програм хангамж, SDK орчуулга, серийн дугаар, бүртгэл, зөвшөөрөл зэргээрээ ялгаатай. Түүнчлэн хэрэглэгчийн итгэмжлэлийг таних зэрэг онцлог шинж чанаруудаараа эрс өөр юм. Тиймээс үл ойлголцлыг арилгахын тулд манай компаниас энэхүү албан ёсны захидлыг хүргүүлж байна. Бид “Эхлэл Брэнд” ХХК-тай ажиллахдаа үргэлж баяртай байдаг бөгөөд цаашид урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Баярлалаа,

Хүндэтгэсэн, Жим Зэнг,

SHENZHEN KVD COMMUNICATION EQUIPMENT LIMITED" гэжээ.